Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгсчээ
4 цагийн өмнө
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өнөөдөр таалал төгсчээ.
Тэрээр 1942 оны 1-р сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн) -Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч.
1951-1960 онд Завхан аймгийн дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байв.
2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан.
Зочин · 53 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
XUSNR SHAALGYYLI80955877
Зочин · 3 цагийн өмнө
DYYDLGR80955877MERGJLN
ЗОЧИН · 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН СҮЙРЛИЙН ЭХИЙГ АРДЧИЛАГЧИД НЭРТЭЙ ЛУЙВАРЧИДТАЙ ХАМТРАН ТАВЬСАН АРД ТҮМЭНДЭЭ ХАРААГДСАН ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ ШОРООНД НОЙРСОХ ЭРХГҮЙ НОВШ ҮР УДАМ НЬ ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ
Зочин · 4 цагийн өмнө
ANUSN80955877