Энхтайвны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна
9 цагийн өмнө
Энэ жил трамвайны шугамыг барьж эхлэхээр шийджээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр уг шугамын ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сарын 1-нд дуусгана. ТЭЗҮ-ийг хийж дуусгасны дараа олон улсын нээлттэй тендер зарлана.
Нийслэл өөрийн санхүүгийн ачаалалд тохируулж, Степпе Арена/Мөсөн өргөө/-Сүхбаатарын талбай чиглэлд трамвай явуулах юм байна.
Энхтайвны гүүрэн дээгүүр трамвай явуулахын тулд явган хүний замгүй болгож, гүүрний хоёр талаар металл хийцтэй зам тавих, даацыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажил энэ жил хоёр байршилд хийгдэхээр болжээ. Тодруулбал МСМ, АПУ компаниас Энхтайвны гүүр чиглэлийн замын уулзварыг өргөтгөх юм байна.
Ирэх жил 120 мянгатын Тэмээтэй хөшөөнөөс Сүхбаатарын талбай хүртэлх замыг тус бүр хоёр эгнээгээр нэмэгдүүлэх тендерийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зарлах аж.
Зочин · 4 цагийн өмнө
wahahahaaaa
Зочин · 5 цагийн өмнө
DYYDLGR80955877AXN SEKSDN
Үүлэн цэнхэр · 6 цагийн өмнө
Машин тэрэг нь багтахгүй үед явган алхсан нь хамаагүй дээр. Явган хүний зам хэрэгтэй. Арай ч ингэж болохгүй байхаа. Нэг бол явган хүн явах гүүр хэрэгтэй байх шүү.
Ц.Равдан · 8 цагийн өмнө
Хотыг 2 хувааж буй төмөр замыг Богд уулын урдуур болгож, чөлөөлөгдсөн газрыг нь ногоон байгууламж болгох хэрэгтэй. Ингэж өөрсдөө төмөр зам тавьчихаад, түгжрээд, түүнийхээ дээгүүр доогуур гүүр барьж мөнгө угаахаа л больчихвол зүгээр.
Ц.Равдан · 8 цагийн өмнө
Явган хүний зам уруу их дайрч хасаж танахаа болих хэрэгтэй. Автын зам, дугуйн зам, орон сууцны хашаа г.м танах нарийсгахын зэрэгцээ асфальт, цемент, хавтан, чулуу гээд элдвийн юмаар хийнэ. Он удаан жил болж түүх үүсгэж буй ЭТ-ны гүүрийг анхны хэлбэр загвартай хашлага, өнгө загвараар нь сэргээх хэрэгтэй, юун өргөтгөл, трамвай вэ, хол орхивол дээр.
МАР · 8 цагийн өмнө
ЭНХ ТАЙВНЫ ГҮҮР НЬ ӨӨРӨӨ МАШ НАРИЙХАН. ТЭГЭХЭЭР ЭНЭ ГҮҮРИЙГ ӨРГӨН БОЛГОМООР САНАГДАХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ. ОДОО 4 ЭГНЭЭТЭЙ НЭРТЭЙ БОЛОВЧ ЗӨРЖ ӨНГӨРӨХ ЭСРЭГ УРСГАЛЫН АВТОМАШИНУУД ЭГЭЭТЭЙ Л ҮНСЭЛДЭХГҮЙ БАЙДАГ ШД. ЭХЛЭЭД ЯДАЖ ЭГНЭЭГ НЬ /ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БАХЙГҮЙ БОЛГОХ БОЛ/ӨРГӨН БОЛГООД ӨГМӨӨР БАЙНА
Зочин · 8 цагийн өмнө
SEXSEER VAWALDGCH ANUSDN80955877