О.Алтангэрэл: Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор бригадын генерал Р.Чингисийг шалгах ажил явагдаж байгаа
3 цагийн өмнө
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг 2025 оны нэгдүгээр сарын 9-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотойгоор Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байсан бригадын генерал Р.Чингисийг шалгах ажил явагдаж байгаа" хэмээн ярив.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 7-нд шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ "Гашуунсухайт-Ганцмодны хэлцлийг эсэргүүцсэн янз бүрийн жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэсэн юм.
Зочин · 3 цагийн өмнө
BOOWN GUN XOXOOD80955877ANUSDAAD
Зочин · 3 цагийн өмнө
AXN SEXSY XUSMEER NZ AMRAG BLNO
Зочин · 3 цагийн өмнө
DYYDLGN80955877VANAGN SEXSYG