УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн авлигатай холбоотой асуудлаар улс төрийн мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Ерөнхий шүүгч Ганзориг байгаа тохиолдолд нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Яагаад гэвэл энэ бүх газрын наймааны цаана нууцаар байранд орсон, сууц өмчлөгчдийн холбоотой хуйвалдсан нөхөд бүгд шүүгчид байгаа. 

 

Би ШЕЗ-ийн шийдвэрээр 2-3 удаа ОГЦОРЧИХООД явж байгаа. О.Алтангэрэл сайд удахгүй ШЕЗ дээр очих сурагтай байна лээ. Шүүх дээр 2000-аад хэрэг шийдэгдээгүй байна. 2000 кэйс ЯЛ ЗАВШСАН гэсэн үг.

 

Удахгүй О.Алтангэрэл сайд шүүхийн хуулийн төслийг оруулж ирнэ. Шүүгч нар хэргээ шийдэж чадахаа больсон. Парламент үүнд сонсгол хийх ёстой. Ерөнхий сайдын зүгээс Байгаль орчны яам газар олгох утга учиргүй гэж үзэж байгаа. Отог гэдэг бол буулгаад авч явж болдог аялал жуулчлалын байгууламж юм. Харамсалтай нь Зайсан баригдсан отгууд нь буухгүйгээр том хотууд болчихсон байна.

Авлигатай тэмцээд эхлэхээр манай парламентын гишүүд өөрсдөө өрөвдөөд эхэлдэг шүү. Нэг мэдэхэд нөгөө талд гарчихсан байдаг. Авлигатай тэмцээд манай ах дүү хамаатан садныг шалгах вий, тэр дунд мань мэт орооцолдчихсон байх вий гээд блоколчихдог. 5-6 хүний гарт улсаараа орчихсон, үүнээсээ гарч чаддаггүй шүү. Ингээд нэг мэдэхэд ганцаараа үлдчихсэн байдаг. 

Гайгүй болоод ирэнгүүт яагаад авлигатай тэмцэхгүй байгаа юм бэ гэдэг. Тэмцээд эхлэхээр дарангуйлал тогтоох, хувийн өмчийг дээрэмдэх, эрх чөлөөнд халдлаа болоод явчихдаг шүү. Авлигатай үнэхээр тэмцмээр байгаа бол нэг талдаа гармаар байна. Эсвэл больчихмоор байна. 

Шүүхийнхэнд хандаж хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах гээд ШЕЗ-ийн гишүүдээ архидуулаад явахын оронд авлигачидтайгаа тэмц. Байшин, СӨХ, мега төслийн ард байгаа авлигач шүүгч нарын асуудлыг задлах зүйлийг парламент ярина гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Шүүгч нар нь авлигач улс яаж авлигатай тэмцэх юм бэ. 

Мега төслүүд бүгд Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой ДЦС-ын асуудал шүүх дээр гацаж байгаа. Ард нь авлигын асуудал бий. Үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг хэчнээн жил явах вэ" гэв. 

ШУУД ҮЗЭХ: