Х.Нямбаатар: ОХУ-ын Газпром компани Улаанбаатар хотыг LNG-ээр бүрэн хангахад бэлэн гэдгээ илэрхийлсэн
5 цагийн өмнө
УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдааны үеэр Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар тус тогтоолын төсөлд Улаанбаатар хотын зарим асуудлыг хэрхэн шийдэх талаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулсныг түүвэрлэн хүргэж байна.
Хотын дарга Х.Нямбаатар "0.07 га газар бол хот сууринуудад үндсэндээ гамшиг авч ирсэн. 0.07 га газарт инженерийн шугам татах боломжгүй, хамар хамраараа хашаа бариад жорлонгийн нүх ухсан. Би Улаанбаатар хотод 0.07 га газрыг дахиж олгохгүй гэх байр суурьтай байгаа.
Хөшигийн хөндийд 0.07 га газар эзэмшүүлсний хэрэггүй гэж бодож байна. 14 хот, 42 нэгж хорооллын гол үндсэн концепт нь Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний амин сүнс юм.
Багануурт байгуулагдах коксын үйлдвэрт хөх нүүрс үйлдвэрлэснээр зөвхөн Улаанбаатар хотыг хангаад зогсохгүй. Бусад аж үйлдвэрийн салбар, хот сууринуудыг хангах зорилготой нүүрсний үйлдвэр юм.
Газын төсөл дээр Улаанбаатар хот дэд бүтцээ бариад Засгийн газар татаас олговол 2031 оноос нүүрс түлэхээ болино. Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргаж өгөөгүй байна. LNG, LPG, SNG гэсэн бүх төрлийн газыг дэмждэг дэд бүтцийг Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээгүй газарт татах төлөвлөгөөтэй байгаа.
Газын шилжилт рүү явахыг УИХ, Засгийн газар дэмжээд татаасыг нь тавьж өгвөл Улаанбаатар хот 2030 онд бүхэлдээ шилжинэ. ОХУ-ын Газпром компани Улаанбаатар хотыг LNG-ээр бүрэн хангахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Дэд бүтэц нь цаашдаа аль ч төрөл рүү хөрвөж болно" гэв.
Зочин · 3 цагийн өмнө
XANGD80955877SHAATSI
Зочин · 4 цагийн өмнө
AXN SEKSY OWORTN80955877
Зочин · 5 цагийн өмнө
Zailoo yun oros we
Зочин · 5 цагийн өмнө
XUSSEN SEKSDN80955877TSAGR
Зочин · 5 цагийн өмнө
SADARLAAD SEXSYGEER80955877AXTAI
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XOXOLT XGED80955877ANUSN
Зочин · 5 цагийн өмнө
ZYGAATSD XUCHINDEED SEKSYG80955877