Нийслэлийн прокурорын газар: Олны анхаарал татсан хэргүүдийн явцын талаар ...
13 цагийн өмнө
Прокурорын байгууллагын 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Анхан шатны шүүхээс прокурорт буцаад удаж буй Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын хэргийн талаар "Прокурор анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлдэг. Шүүхээр хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт оруулж зарим ажиллагаа дутуу гэж үзэх юм бол хэргийг прокурорт буцаадаг. Дээрх хоёр хүний хэрэгт Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах буюу хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа явагдаж байгаа. Зарим хэргүүд дээр гадаад улс орнуудад эрхзүйн туслалцааны хүсэлт хүргүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Энэ нь Монгол Улсад ирэх хугацаа нь тийм ч хурдан биш. Энэ мэт тохиолдлоос болж хэрэг удаашрах тохиолдол байгаа" гэв.
УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазар бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэрэгт хэрэг бүртгэлийг хаах шийдвэр гарсан байгаа ба хэргийн оролцогч нарын зүгээс хэн нэгэн гомдол гаргаагүй.
Тавантолгой түлш компанийн захирал асан Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа.
О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох койны хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс урьдчилан хэлэлцүүлэгт зарим ажиллагааг хийлгэх гэх байдлаар прокурорт буцаасан. Одоо энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж байгаа.
Р.Базар нарт холбогдох хэрэгт хэд хэдэн хүмүүс татагдсан байгаа. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна.
Нүүрсний хэрэгт холбогдсон улсын төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн тухайд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд байгаа. Одоо ажиллагаанд оролцож байгаа мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй хэргүүд байгаа. Прокурорын байгууллагаас хараахан шүүхэд шилжүүлэх саналтай орж ирээгүй ажиллагаанууд АТГ-т хийгдэж байна.
"Ачит Ихт" компанитай холбоотой татварын гэмт хэрэг нь Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр шалгагдаж байгаа. Хэрэг дээр хийгдэж байгаа ажиллагааны төлөвлөлт, явц, үр дүн нууц байдаг учир дэлгэрэнгүй ярих боломжгүй гэв.
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 12 цагийн өмнө
SADARTLA SHAALTSI80955877TSAGR
Togoo · 12 цагийн өмнө
Прокурорт л хэрэг дарагддаг юм байна. Тэд хэргийг албаар дутуу дулим шалгаж шүүхэд шилжүүлдэг болж таарлаа...
Зочин · 13 цагийн өмнө
ANUSDI80955877