Энэ жилийн сар шинийн баяраар ГУРАВ ХОНОГ амарна
өчигдѳр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сар, Наадмаар амрах өдрүүдэд хийх зохицуулалтын талаар танилцуулжээ.
Энэ тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголчууд есөн баяраар 16 өдөр амардаг.
Цагаан сараар шинийн 1-3-нд, Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-15-нд амардаг. Иргэдээс ихээхэн санал ирж байгаа тул Сар шинэ болон Үндэсний их баяр наадмаар хуулийн дагуу амрах ёстой өдрүүд нь Бямба, Ням гарагт таарвал нөхөн амардаг болох зохицуулалт хийе гэж байгаа.
Эдгээр зохицуулалтыг хийхийн зэрэгцээ үүн дээр нэмээд Засгийн газраас өгсөн чиглэл нь ид хүйтний үед ард иргэдээ зайнаас ажиллуулдаг болох гэхчлэн өвлийн ид хүйтний амралтыг хэрхэн зохицуулах, сурагчдын амралттай яаж уялдуулах талаар судлан нэмж танилцуулахыг үүрэг болгосон.
Гэхдээ Засгийн газрын тогтоол гараагүй байгаа. Энэ жилийн тухайд Цагаан сар Бямба, Ням гарагт таарч байгаа нөхөж амарна гээд таван хоног явчхаж болохгүй.
Бидний танилцуулсан санал нь битүүнийг амралтын өдөр болгох, шинийн 1-3-н нь Бямба, Ням гарагт таарвал нөхөн тооцож, үргэлжлүүлж амраах байсан. Энэ тохиолдолд Цагаан сараар амралтын өдөр нэмэгдэх биш амрах ёстой өдрийг нь нөхөж олгож байгаа гэсэн үг. Ингэснээр Цагаан сараар 4-6 хоног, наадмаар амралтын өдрийг давхцалыг нөхөж олговол найм хоног амрах зохицуулалттай болно" гэлээ.
Зочин · 55 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SHAALGYYLI80955877
Сарнай · өчигдѳр
Ард иргэдийн ихэнх нь зөвшөөрөхгүй л интернетэд харагдаж байна лээ шд. Шал мэдрэл юм. Сонгуульд хөдөөнийхөн МАН-ыг дэмждэг болхоор тэдэндээ таалагдах гээл ядчих юм аа. Улс орныхоо хөгжил, эдийн засгийг бодож болдоггүй юм уу.
Зочин · өчигдѳр
SEXSDN80955877ANUSDN