Холимог тулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2025.01.30/ 13.30 цагт товлож, шүүхээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байна

Түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт яллагдагчаар татсан талаар хуулийн байгууллагаас мэдээлж байсан юм.

2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хятад хоолны газар иргэн З.Ш нь гар буу /үрлэн сумтай/ гарган танхайрсан асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, Шүүхээр 7-30 хоног баривчлах саналыг хүргүүлж, Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхээс 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэж байжээ. 

 
  •