Орон сууцаа түрээсэлдэг иргэд "хамаатан садан, дүү нар амьдардаг" гээд орлогын албан татвар төлдөггүй
10 цагийн өмнө
“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Сангийн яам болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хувь хүний орлогын албан татварын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд тус хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудаас асуулт асуулаа.
"Очирболд" сургалтын төвийн багш Л.Болдбаатар: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн "15.6.Хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно" гэж заасан.
50 сая төгрөгийн босготой байсныг болиулсан нь зөв үү. 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд 0-300 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгоно гэж байгаа. Гэтэл 2020 онд 50-аас дээш сая төгрөгийн борлуулалтын орлоготой хувь хүмүүс компани байгуулж эхэлсэн. Харин одоо 0-300 сая төгрөгтэй аж ахуйн нэгжүүд ХХОАТ руу шилжчих зүйл ажиглагдаад байгаа.
Сүүлийн 30 жилд орон сууцны түрээсийн бизнестэй хүмүүс орлогын албан татвар огт төлөхгүй байна. Нэг хүн маш олон орон сууцтай атлаа татвар төлдөггүй. Хоёроос дээш байртай хүнээс үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар авдаг. Олон зуун орон сууцтай хүмүүсийн түрээсийн орлогоос татвар авч байгаа гэсэн кэйс байна уу?
Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газрын дарга Д.Сайханчулуун: Хялбаршуулсан горимоор тайлан өгөхдөө цахим төлбөрийн баримтаар нотлогдсон байх ёстой гэсэн шалгуур бий. Цахим төлбөрийн баримт олгохгүйгээр хялбаршуулсан горимд хамрагдах зохицуулалт байхгүй. И-баримтын төлбөрийн дүнтэй уялдуулж хардаг.
Хоёроос дээш орон сууцтай иргэдийн судалгааг гаргасан. Татварын программаас үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулаад явж байгаа. Дүүргийн татварын албанд үл хөдлөх хөрөнгийн албан татварын тасаг гэж бий. Энэхүү тасгийн байцаагч нар татварт хамрагдуулах ажлыг хийдэг.
Орон сууцаа түрээсэлдэг иргэд "би түрээслээгүй, хамаатан садан дүү нар амьдардаг" гэсэн тайлбар өгөөд түрээсийн орлогын албан татвар төлдөггүй. Орон сууцны түрээсийн орлогоос татвар авах ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг.
Зочин · 8 цагийн өмнө
TANILTSXN80955877DYYDLGR
Зочин · 10 цагийн өмнө
DYRN80955877SHAALTSD
Зочин · 10 цагийн өмнө
ANUSDD80955877XUCHINDX AXN
Зочин · 10 цагийн өмнө
TSAGR80955877XALYYTSD
Зочин · 10 цагийн өмнө
SEKSYGR80955877XN