2014 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:

 Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.