Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаярыг амлаж авсан. Үүний улмаас барууны манлайг тэргүүлэх байсан Дархан аварга Г.Өсөхбаяр тус жигүүрийн гуравт зогсож алдар цолоо дуудуулаагүй юм. Тэгвэл хэдхэн хормын өмнө эхэлсэн бөхийн барилдааны гурвын давааны эхэнд Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өглөө. 
Б.Боргил