Зандаахүүгийн Энхболдын Шүүх хурал дээр хэлсэн онцлох ишлэлүүд

Миний Шүүх хурал бүх зүйл Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслөөс эхлэлтэй. Таван толгойн ордоо Монгол жолооч явуулаад, Монгол компани ашиглахын оронд MCS болон Хятадын Шинхуа компанид ашиглуулах гэж байсныг зогсоосны төлөө тэр мөчөөс эхлэн намайг улс төр рүү оруулж болохгүй гэдэг дайралт эхэлсэн юм.

 

Надад ямар нэгэн сонгуульд орох, улс төрд орох сонирхол байхгүй. Одоо хувийнхаа ажлыг хийнэ. Ерөөсөө бүтэхгүй болцон байна лээ одоогийн улс төрийн нөхцөл байдал. Монголын төлөө ажилладаг хүнийг сонгуулиар гаргахгүй байх систем бий болчихсон.

 

Миний даргалж байсан УИХ Эрдэнэт үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд өгөөгүй, Таван толгойг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын хүслээр Хятадын компанид өгөөгүй юм. 40 гишүүн гарын үсэг зурж баялгаа авч үлдсэн. Яагаад Хятадын Шинхуа MCS хоёрт Таван толгойг өгч болохгүй вэ гэхээр Монгол Улсын иргэн бүр нийт Монголчуудад ноогдсон Чингис хаан үндэсний баялгын сан дотор 50 иас дээш хувийг дангаараа Эрдэнэт үйлдвэр, 200 гаруй тэрбум оруулж байгаа нь бидний Хятадад алдах гэж байсан Эрдэнэс Таван толгой юм. Үүнийг Ц.Элбэгдорж үнэгүй 100 жилээр Хятадад өгөх гэж байсан. УИХ-ын гарын үсэг зурсан 40 гишүүн Монголоо аварч үлдсэн гишүүд болоод түүхэнд үлдсэн байгаа юм. Таван толгойн ордоос ажлын байр бий болгоно, монголдоо авч үлдэнэ гэдэг хэсгийг Мояачууд /Монгол Ялна/ гэдэг, байгалийн баялгаа түүхийгээр нь урагшаа зөөнө гэдэг хэсгийн Хуяачууд /Хятад ялна/ ангилчихсан байна лээ.

 

Би Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас хална гэж хэлж зогсоогоогүй бол бид Таван толгойн ордыг 100 жилээр одоо Хятадын компанид алдсан байгаа. Бид Хятадын Шинхуа компаниас цалингаа гуйдаг болсон байгаа. Үүний эсрэг явсны төлөө надад хэрэг зохиосон.

 

Иргэн Л.Наранбаатар бол Энержи ресурсээс ажил авдаг этгээд байгаа. 2020 оноос эхлэн намайг сонгуульд унагаахын тулд Хуяанууд юу төлөвлөсөн бэ гэдгийг би зориуд уншиж өгье. Иргэн Л.Наранбаатараас гаргасан гомдолд, УИХ-ын дарга, АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, Баттүшиг нар зохион байгуулалттайгаар бүлэглэж Үндэсний Аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн дараах байдлаар гомдол гаргаж байна. Тэд Браун рок ХХК-г хамтран эзэмшдэг хамтрагч нар болохоо зарласан. З.Энхболд 2015 онд Таван толгойг хувьчлах гэж байсныг зогсоосон цаг хугацаатай холбоотойгоор бид олох орлогоо алдсан бөгөөд эдийн засагт хохиролтой байсан гэжээ. Л.Наранбаатар бол Хятадын Шинхуа компанин орлогод санаа зовж байсан болохоос Монголын төлөө санаа зовоогүй нь энэхүү түүний бичсэнээс харагдана. 2019 оны 03 сарын 28-ны өдөр Улс төрийн нөлөөлөл үзүүлсэн байж магадгүй гэж хэлсэн байдаг. Энэрэл прокурор тухайн үед З.Энхболдын хамаарал бүхий этгээд нөлөөлөл үзүүлсэн баримт нотлогдоогүй гэж шударга шийдвэр гаргаж байсан.

 

За үүний дараа Б.Энх-Амгалан сайдтай хамт хоёр тушаалаар хэрэгт намайг дахин холбогдуулсан. Сүр дуулиантай эхэлсэн 40 их наядын нүүрсний хулгайг Монголын ард түмэн нэг л өдөр ойлгоно. Энэ зам тээврийн яамны асуудлыг бид ямар ч байдлаар мэдэх боломжгүй бөгөөд энэ мөчөөс эхлэн би Прокурор Энх-Эрдэнийг буруутгаж эхэлж байна. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг бол хуулин дээрээ тодорхой заасан байгаа.Надад хувийн Интер гэж нэг л компани бий. Надад өөр нэгдмэл сонирхолтой компани байхгүй. 2010 онд өргөн баригдаж батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу бол Прокурор Энх-Эрдэнэ шиг хамаарал бүхий гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаад хүн шийтгээд байж болохгүй. Иймээс Давж заалдах шатны шүүх Прокурор Энх-Эрдэнэ шиг дур зоргоороо аашлаад байвал “Selective justice” буюу сонгон авч ялладаг байдал байж болохгүй гээд Анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон. Прокурор Энх-Эрдэнийн тайлбараар явбал 1072 хувьцаа авдаг Монгол Улсын бүх иргэн хувьцаа эзэмшигч учраас нэгдмэл сонирхолтой этгээдүүд болж байгаа юм. Ноцтой алдаа гарч байна.

 

Хамаарал бүхий этгээд гэдэг ойлголтыг гажууд байдлаар ашиглаж олон хүнийг өмнө нь шийтгэсэн байлгүй. Иймээс ХЗБХ энэ асуудлыг нэг тийш шийдэхгүй бол олон хүн хэлмэгдэхээр нөхцөл байдлыг Прокурорууд хэрэглэж байна. Яагаад нэг замаар хэдхэн сарын турш явсан хоёрхон компанийг буруутгаад байгаа юм.

 

Яагаад тэр замаар 1940 оноос хойш явсан машин бүрийг компани бүрийг шүүх юм уу, яагаад сонгон авч хэрэглээд байгаа юм. Яагаад Зам тээврийн яамны асуудлыг надад хамааруулаад байгаан. Хэн нэгэн хүний хаа нэгэн газарт хийсэн асуудлыг би хариуцахгүй. Үндсэн хуулинд заасан бусдын гэм бурууг хэн нэгэнд нялзаадаггүйг зөрчөөд байна. 1937 онд нэг хүни мэдүүлгээр хүнд цаазын ял өгч болохгүйн байна гээд гэрчийн мэдүүлгээр хүнд ял өгч болохгүй. Хэн нэгэн хүнээр хэн нэгнийг гүтгүүлээд буруутгадаг байдал бол 1937 оны хэлмэгдүүлэлтээр дууссан. Үндсэн хуулиар олгогдсон миний эрх зөрчигдөж байна. Эрүүгийн хуулийн хатгагч, хамжигч маш тодорхой байдаг.

 

Тодорхой зүйл дээр 2023 оны 07 сард утас шөрмөсөө солилцсон хүмүүсийг 2019 онд хамжсан болгоод хардаад нэг хүнээр буюу Доржхандын мэдүүлгээр Энх-Амгалан бид 2-ыг буруутгасан. Харин Доржханд саяхан тухайн үеийн мэдүүлгээсээ буцсан. Доржханд шоронд орж, эрүү шүүлтэд орсон байж болзошгүй гэж би хардаж байгаа.

 

Өмнө яагаад ийм мэдүүлэг өгөх болсныг яваандаа дахин гомдол гаргаж шалгуулах хэрэгтэй гэж би үзэж байна. Би Энх-Эрдэнэ прокурорт маш их харамсаж байгаа. Цаашид энэ хэлмэгдүүлэлт чинь надаар дуусаасай гэж хүсч байна. Иргэдийг Прокурорууд хэлмэгдүүлж болохгүй гэв. Мөн Таван толгойг авч үлдсэний төлөө намайг Улс төрд оруулахгүй гэх бодлого явж байгаа. Энэ орвол байгалийн баялгийг хувьчлуулахгүй юм байна гэж ингэж байгаа. Цаашид зарим улс төрчид 2,8 тэрбум долларын тээврийн бизнес болон байгалийн баялгийн талаар юу сэдээд яваад байгааг мэдэхгүй байна гэлээ.