Нэг ойтой хүүхдийг 61 настай иргэн хутгалж хөнөөжээ
2025/02/05
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр Төв аймагт гарчээ. Хэргийг үйлдсэн гэх сэжигтнийг Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байгаа аж.
Тодруулбал, хоёр хоногийн өмнө буюу /2025-02-03/-ны өдөр 61 настай эрэгтэй согтуурсан үедээ нэг ойтой охиныг мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус хэрэг энэ сарын 3-ны үүрээр гарсан. Тус аймгийн Баянхангай сумд амьдардаг 61 настай иргэн П согтуудаа нэг настай эмэгтэй хүүхдийн аминд халдсан хэргийг өдгөө Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Одоогоор тус хэргийн сэжигтнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээсэн юм.
Зочин · 2025/02/06
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
шаабар · 2025/02/06
Цаазын ялыг тодорхой хугацаагаар тодорхой зүйл ангиудад хэрэглэхээр сэргээх хэрэгтэй санагдах юм. Жишээ нь хүүхэд хүчиндсэн, их хэмжээний авилгын хэрэг, хар тамхи, зэвсэгийн наймаа, бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд цааз өгмөөр болчихож.
Зочин · 2025/02/05
галголомт · 2025/02/05
Архийг л болчихмоор байгаам даа Цаазын ялыг сэргээхгүй бол аймшигт хэргүүд гарсаар л байх болно шдээ