Ж.Чинбүрэн: 50000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна
2025/02/07
Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хайртай ээжийгээ, дүү нар аа, хамаатны хүмүүсээ алдсан О.Одбаяр дүүд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмч хүн, эцэг хүн, Улсын Их Хурлын гишүүний эрхийн хүрээнд гурван хоногийн өмнө болсон Утааны ерөнхий сонсгол ахалж ажилласны хувьд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хайртай бүх хүмүүсээ, бүтэн бүлээн гэр бүлээ нэгхэн шөнийн дотор алдах шиг харамсалтай, гарз хохирол энэ хорвоод хаана байх билээ. Дахин эмгэнэл илэрхийлье.
Гурван хоногийн өмнө болж өнгөрсөн Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”-д маш яаралтай залруулга, сайжруулалтаа хийхийг шаардаж байна.
50 000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна.
32 гишүүн бүрдүүлж Ерөнхий хяналтын сонсголын үр дүнг лавшруулж, түр хороо байгуулж, өнгөцхөн илээд өнгөрсөн утааны цаадах асуудлуудад илүү гүн орж ажиллахыг дэмжиж, уриалж байна.
Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж ард иргэд маань зуух, галлагаа, яндан гэх мэт хувь хүнээс шалтгаалах зүйлст хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье! О.Одбаяр дүүгийн гэр бүлийн гишүүдэд тохиолдсон ослыг хуулийн байгуулллага үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт итгэж байна” гэжээ.
Зочин · 2025/02/08
Угаар мэдрэгчйд найдахаа боль нэн даруй муужруулдаг түлшээ солих тухай яриач
Зочин · 2025/02/08
TANILTSI80955877
DR. ADITYA · 2025/02/08
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2025/02/08
80955877
Зочин · 2025/02/08
Бат · 2025/02/08
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч
Зочин · 2025/02/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/02/07
ANUSN80955877
ИРГЭН · 2025/02/07
Чинбүрэн гишүүнд талархаж байна. Авралын од шиг л байна. Нээрээ. сарвах хүн л энэ гишүүн