О.Алтангэрэл: Угаартаж нас барсан иргэдийн мэдээллийг задалсан Б-г шалгаж байна
2025/02/11
Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.
Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэргийн хохирогчтой холбоотой зарим эмзэг мэдээллийг задруулсан хэрэг гарсан.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штабын вайбер групп чаатнаас мэдээлэл алдагдсан, бэлтгэж тараасан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулаад иргэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж байгаа. Гэхдээ иргэн Б төрийн албаны хүн биш” гэлээ.
Зочин · 2025/02/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
шаабар · 2025/02/12
Хэн байх нь хамаагүй хүний эрх ноцтой зөрчсөн нь хангалттай баримт биз дээ. Түүнтэй хамтарсан цаад төрийн албан хаагчдад гол буруу байгаа шүү дээ. Албаны эрх мэдлээ ашигласан. Маш бузар хэрэг шүү. Хатуу хариуцлага тооцох ёстой. Зүгээр л ажлаас нь халаад өнгөрөөж болохгүй. Гол нь тэдэнд ийм чиглэл даалгавар өгсөн нэг дарга байгаа нь тодорхой.
Зочин · 2025/02/11
ANUSN80955877