“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн “Ёслол, хүндэтгэлийн зоог, уламжлалт идээ ундаа”-ны өргөөгөөр зочилж, Монгол угсаатны уламжлалт цай, ундаа хийх арга, ёслол хүндэтгэлийн зоог шүүс, уламжлалт улаан(махан), цагаан(сүүн), шар(тосон), хар(архи-ус), хөх(тариа будаа) идээ бэлтгэх, боловсруулах арга, үүц бэлтгэх, малын гэдэс дотроор хоол хүнс бэлтгэх, идээ засах ёс зэрэг зан үйлүүдтэй танилцахаас гадна соёлын боловсролын оролцоот хөтөлбөрүүдэд урьж байна.

“МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02 дугаар сарын 22-ныг дуустал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

 Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

 Хэзээ: 2-р сарын 16-22