Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаарх мэдээллийг салбарын сайд нар мэдээллээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний үнэ тарифтай холбоотой 390 гаруй гомдол, санал 11-11 төвд иржээ. Ажлын хэсэг гарган гомдол гаргасан бүх хүнтэй уулзаад дуусаж байна. Гомдол, саналыг нэгтгээд өнөөдөр ЗГ-ын хуралдаан танилцууллаа.

Иргэдийн цахилгааны хэрэглээний төлбөрийг гурван шатлалтайгаар нэмсэн. Нэгэнт шийдвэр гарсан, гэвч шүүмжлэл байгаа учраас нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал, уул уурхайн тарифыг нэмснийг хэвээр үлдээж байгаа. ААН-үүдийнх мөн хэвээр. Иргэдийн тухайд 700 кВт.цаг хүртэл цахилгааны хөнгөлөлт эдэлдэг байсныг 1500 кВт.цаг болгон нэмэгдүүллээ. Мөн хөнгөлөлтийн хугацаа өглөөний 06:00 цаг хүртэл байсныг 09:00 цаг болгон сунгахаар боллоо” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "ЭТТ" ХК-ийн ТУЗ-д Засгийн газраас 1072 хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг улирал тутам хуваарилах санал оруулж байна. "ЭТТ" ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашгаа хуваарилах ёстой.

2024 оны арванхоёрдугаар сард ногдол ашгийн эхнийх буюу 121500 төгрөг иргэдэд олгосон.

2024 оны ногдол ашиг болох 350 мянган төгрөгийн үлдэгдлээс эхний 100 мянгыг Цагаан сарын өмнө, үлдэгдлийг дараагийн улиралд олгох нь зохимжтой гэж үзсэн.