Өнөөдөр (2025.02.21) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өглөө.

Б.Баярсайхан нь Эрх зүйч, Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ШУТИС-ийн багш, удирдлагуудтай хамтран тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хүүхдийн үдийн цайг үдийн халуун хоол болгох саналыг танилцуулж, санаачилсан хүмүүсийн нэг юм.

Тухайн үед үдийн цайны нэг хүүхдэд оногдох 900 төгрөгийг нэмэгдүүлснээр үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд ЕБС-уудыг стандартын гал тогоотой болгох ажил хийгдсээр байгаа.