Л.Гантөмөр: Иргэд орлогынхоо 80 хувийг зээлд төлөөд 20 хувиар нь амьдарч байна
3 цагийн өмнө
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Энэ нь хэвийн бөгөөд цаашид валютын нөөцийг тогтвортой барихад нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй.Тухайлбал Засгийн газраас энэ онд 100 сая тонн нүүрсийг гаргаж байж эдийн засгийн орлогоо нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж чадна гэсэн тооцооллыг гаргасан бөгөөд нэг талаас уул уурхайн салбарт оногдож буй үүрэг даалгавар гэж хэлж болно. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Шивээхүрэнгээр 10 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоолол байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг цаг алдалгүй хийж гүйцэтгэснээр цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, орлого тогтворжих бүрэн боломжтой юм.
Банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл дутуу дулимаг байна. Нэг банк бус нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх ёстой. Гэтэл одоо урьдчилгаагаагүйгээр зээл өгнө, орлогоо нотлох албагүй, өр авлагын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, ам.доллараа шатаагаад бай гэдэг сурталчилгаа руу орсон. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа. Санхүүгийн хариуцлагагүй эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна.
2024 оны нэгдүгээр сарыг 2025 оны нэгдүгээр сартай харьцуулахад зээлийн гаралт 31 хувиар нэмэгдсэн. Үүнд цалингийн зээл 44, тэтгэвэр 29, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн. Банк, ББСБ дээр давхар зээлтэй 350 мянган хүн байна.
Үүний өр, орлогын харьцаа 79 хувьд хүрсэн. Нэг үгээр хэлбэл, орлогынхоо 80 хувийг зээлд төлөөд 20 хувиар нь амьдарч байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо өр орлогын харьцааг бууруулах тал дээр тодорхой ажил хийх ёстой" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Бат · 2 цагийн өмнө
Та банк ,банк бусаас зээл аваад төлж чадаад байгаа бол муу менежер гэсэн үгдээ хүү алданги гаргалгүй нэг үзээд алдаач