Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйж байсан
17 цагийн өмнө
Ногоон автобусны хэргийн шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж шүүх хурлын эхэнд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар мэдүүлэг өгчээ.
Тэрээр шүүхэд мэдүүлэхдээ "Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 оны тавдугаар сарын 18-нд 1432 автобус хэрэгтэй байгаагийн 1100-г нь төрөөс, 300-г нь хувийн хэвшил шийднэ гэж тоо гаргасан. Тэгээд өөрсдөө 224 автобусаа авчихсан байсан. Нийслэлийн төсөв дээр санхүүжилтээ тавиулах гэж байсан чинь Түгжрэлийн сайд дээр тавих саналыг Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар гаргасан. Би татгалзаж байгаагаа илэрхийлж "Өмнөх 224 автобус яалаа. Ийм асуудалтай насаараа оролцоогүй. Ганц удаа 2006-2008 онд Төрийн ордны цогцолборын ажлыг ухсан нүхтэй нь авч, Чингис хааны хөшөөг удирдаж босгосон. Энийг хүмүүс мэдэхгүй. Би Барилга захиалагчийн товчооны дарга байсан. Тэндээс авсан сургамж нь хяналт шалгалт, гүйцэтгэл зохион байгуулалт хийх нь миний ажил биш юм билээ. Монголын нөхцөлд хэрэгт ороход хамгийн амархан ажил гэдгийг мэдэж авсан. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийг Ж.Сүхбаатар сайдад өгөх нь зөв. Нийслэл хариуцлагагүй газар. Энэ мөнгийг өгч болохгүй" гэсэн. Тэгсэн би хүлээж авахгүй гэдгээ хэлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тэгээд яах юм бэ" гэсэн. Хажуугаар нь бас нэг сайд "Автобусгүй, мөнгөгүй болох гээд байна. Та өөр дээрээ авчих л даа" гэсэн. Дараа нь Ч.Хүрэлбаатар сайд надад аминчлан хэлэхдээ "Тан дээр энэ төсвийг тавихгүй бол нийслэлд тавьчихвал УИХ дээр Төсвийн байнгын хороонд намын бүлэг дээр хуваагаад авчихна. Нийт 300 тэрбумыг тойрогтоо хуваагаад авчихна. Чи мэднэ шүү дээ. Чам дээр төсөв тавьчихвал хэн ч УИХ-ын гишүүдээс авахгүй, булаацалдахгүй" гэсэн.
Би зөвшөөрөөгүй ч дараа нь улсын төсөв Засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ төсвийг над дээр тавьсан байсан. Би Монголын төрд орж ирчихээд доромжлол амсчихаад явж байгаа хүн.
Өөрөө шударга байх тухай ярьж, Монголын том хулгайчидтай тэмцэн олон жилийн амьдралаа золиосолчихоод хулгай хийсэн юм шигээр гутааж байна. Хэнд гомдох вэ. Төрд ажиллахдаа олон ажил хийж байсан" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 9 цагийн өмнө
Сонгогчдын санал хулгайлдаг хүн мөнгө хулгаылах бол пуч биш ээ
Зочин · 12 цагийн өмнө
SHAALGAX DYRTAI ERD80955877
ХҮРЭЛБААТАР · 13 цагийн өмнө
ХӨГИЙН ХУЛГАЙЧ ЧИНЬ ХӨЛДӨӨ ЧИРЧИХ САНААТАЙ ! ЦӨМ ХИЙХ МӨНГӨ ОРЖ ИРЛЭЭ СОНГУУЛЬДАА ХЭРЭГЛЭ ! ГЭЭД ХАР ГЯЛГАР УУТТАЙ ЮМ ӨГӨХ ГЭЖ ӨРӨӨНД ОРЖ ИРЖ БАЙСААН
Зочин · 16 цагийн өмнө
SEKSEER ODOONO80955877
Зочин · 16 цагийн өмнө
Бүгдээрээ холбоотой юм бишүү
Зочин · 16 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 16 цагийн өмнө
Сумябазар их холбоотой доо хахуул авсан
Зочин · 17 цагийн өмнө
DYRN XNTLA BOOWN XXNO80955877
Зочин · 17 цагийн өмнө
SEKSYGEER UILCHLD80955877BOOBN XXNO