Насанд хүрээгүй хүүхдийг таксины жолооч эмэгтэй хүчирхийлсэн гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хохирогч хүүхдийн ээж анх "Гуравдугаар сарын 7-нд миний хүү таксигаар үйлчлүүлэх үед таксинд байсан хоёр эмэгтэй ёс бус үг хэллэг хэлж, биед нь хүрэхийг завдсан" гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас дээрх хэргийн хохирогчтой холбогдсон бөгөөд хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх хоёр эмэгтэйг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.