Бага насны хүүхэд аруул идэж байхдаа хахаж нас барсан хэрэг бүртгэгджээ
20 цагийн өмнө
Гэр бүлийн аз жаргалыг “хүүхэд” гэлцдэг. Тэдний гэнэн цайлган зан, тунгалаг нүд, өхөөрдөм хөөрхөн инээдийг юутай ч зүйрлэшгүй. Гэвч томчууд бидний хайнга зан, цаг завгүй амьдралын хэв маягийн хохирогч нь хүүхэд болсоор байна.
Тухайлбал, Энэ оны 03 дугаар сарын 07-ны өдөр бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй байна.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хайртай үрсээ хамгаална уу