Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн бүсгүй АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд ханджээ
19 цагийн өмнө
АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ.
Тэрбээр өргөдөлдөө “Миний бие төрсөн эцэг болох Ш.М-т 2023 оны 7 дугаар сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн юм.
Энэ үед би /2023.06 сард/ хоёр хүүгийнхээ ааваас салж, 6 настай, 7 сартай хоёр хүүгийн хамт өрх толгойлсон ээж болоод үлдсэн байсан юм.
Энэ хэцүү үед Ш.М нь “Миний охин зүгээр дээ” гэж миний сэтгэл санааг дэмжих нэрийдлээр намайг оролдож, нэг удаа “Хоол идье” гээд буудал руу орж сэтгэл санаа хүнд үед “Пиво уучих” гэж уулгасан. Нэг сэрсэн чинь би нүцгэн, Ш.М-д хүчиндүүлсэн байдалтай сэрсэн.
Энэ үеэс эхлээд миний бие амьдрах хүсэлгүй, сэтгэлийн гүн хямралд орж, энэ бүхнээ хэнд ч хэлж чадахгүй явсаар байсан.
Гэр бүлийнхэндээ хэлж чадахгүй саяхныг хүрсэн юм. Ингээд энэ явдлаас хойш Ш.М нь намайг доромжилж, “Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүд хүртэл танил байна. Би урт гартай хүн шүү” гэх зэргээр доромжилдог.
Иймд миний өргөдлийг хүлээн авч, хууль ёсны хариуцлагыг хүлээлгэж өгнө үү хэмээн хүсч байна” гэжээ.
Зочин · 15 цагийн өмнө
SADARLN80955877
Зочин · 16 цагийн өмнө
Мөнхбатын хүүхэд яагаад О.Овогтой юм бол
Зочин · 18 цагийн өмнө
BOOWN XXNO80955877
Зочин · 18 цагийн өмнө
BOON TGN80955877XUSLIN XANI80955877
Зочин · 18 цагийн өмнө
XUCHINDI SEKSYGR80955877ANUSN