Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуудаа лайв хийж, "олон нийтийг үл хүндэтгэсэн" гэх хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзжээ
8 цагийн өмнө
Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар жолоо барьж, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж, улмаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн.
Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэлэлцэхээс татгалзсан байдаг.
Тодруулбал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 17-нд хэлэлцэж, У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан ч "олон нийтийг үл хүндэтгэсэн" гэх үндэслэлээр дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы "Эрх зүйн байдлыг дордуулсан" гэж үзэж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсан юм.
Тэгвэл энэ шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Зочин · 6 цагийн өмнө
ANUSDI80955877