Өчигдөр буюу /2025-03-11/-ний өдөр хот хоорондын автобус, эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдөж зургаан хүний амь эрсэдсэн зам тээврийн осол болсон байна.

Тодруулбал, тухайн өдрийн 19.00 цагийн орчимд Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна" гэх дуудлага ирсэн байна.

Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-н ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь жолоодож яваад Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.