Өмнөговь аймагт улаанбурхан өвчний тохиолдол батлагджээ
4 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан байна. Улаанбурхан өвчин улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдлээ.
Энэ өвчин бол вирусийн гаралтай, өндөр халдварлалттай байдаг, бүх насны хүн тусах эрсдэлтэй юм. Иймд эцэг эхчүүд, сурагчид амны хаалт тогтмол зүүж, уг өвчний шинж тэмдэг илэрсэн бол даруй харьяа өрхийн эмнэлэгтээ хандахыг анхаарууллаа.
Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг нь халуурах, нүдний салст улайх, үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурах зэргээр илэрдэг байна.