УИХ-н гишүүн Л.Мөнхбаясгалан: 15 жилийн турш сэтгүүлчийн хувиар цуглуулсан бүх баримтаа би авчирсан
5 цагийн өмнө
УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийсэн билээ. Тэгвэл нээлтийн дараа говиос сонгогдсон гишүүний хувиар нэгэн ноцтой баримтыг хэвлэлийнхэнд дэлгэе хэмээн УИХ-н гишүүн Л.Мөнхбаясгалан УИХ ын танхимын үүдэнд дараах мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй өгсөн юм.
-УИХ-ын 7-р тойрог буюу Говийн бүсээс сонгогдсон гишүүнийхээ хувиар энэхүү мэдэгдлийг хийж байна. Миний сонгогдсон говийн бүс Монгол Улсын сангийн авдарыг дүүргэдэг томоохон стратегийн ордуудтай. Зөвхөн Өмнөговь аймгаас Улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр болсон.
Миний говийн бүсэд нэр дэвших болсон гол шалтгаан бол миний залуу насны 15 жилийн амьдрал Монголын олигархуудын эсрэг чиглэж ирсэнтэй холбоотой. Өөрсдөдөө ашигтай хуулийг баталж, түүгээрээ хөрөнгө завшдаг, хууль бус аргаар баялагт эзэн сууж байсан үйлдлийг би эрэн сурвалжлах сэтгүүлчийн хувиар 28 жилийн турш илчилж ирсэн. Би үе үеийн Засгийн газар, Ерөнхий прокурор, Шүүх, Цагдаагийн удирдлага, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарын явуулж ирсэн хууль бус ажиллагаануудыг нэвтрүүлэг, ярилцлага, нийтлэлүүдээр олон нийтэд хүргэж байсан.
15 жилийн турш сэтгүүлчийн хувиар цуглуулсан бүх баримтаа би авчирсан. Энэ баримтуудын дунд Оюутолгой, Тавантолгой, Энержи Ресурс, Ухаа худаг, Мак, Петровис, Эрдэнэтийн 49 хувь, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг томоохон асуудлуудтай холбоотой ноцтой мэдээллүүд багтсан. Монгол Улсын Засгийн газар, Энержи Ресурс компанийн Ухаа худгийг хууль бус аргаар авсан тухай баримтуудыг үндэслэн би УИХ-д тогтоолын төсөл оруулаад байна.
Засгийн газрын зүгээс энэ асуудлыг анхааралдаа авч, ажлын хэсгийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл ахлан ажиллаж эхэлсэн. Ухаа худаг манай говийн бүсэд байрладаг бөгөөд надад энэ луйврыг нотлох хангалттай баримтууд бий. Өмнө нь би олон удаа энэ талаар мэдээлэл өгч байсан ч эрх баригчид төдийлөн тоогоогүй. Харин одоо энэ асуудал анхаарал татаж эхэлсэн нь сайн хэрэг.
Тиймээс би Засгийн газрын байр суурийг дэмжиж, УИХ-ын түвшинд Хянан шалгах дэд хороо байгуулж ажиллахын төлөө манлайлж ажиллах болно. УИХ-ын гишүүн болсноор надад бүх холбогдох баримтууд нээлттэй болсон. Өнгөрсөн хугацаанд намайг хэн нэгнийг гүтгэсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаагүй, учир нь би эрэн сурвалжлах сэтгүүлчийн ажлаа нэр төртэйгөөр хийж ирсэн.
Миний УИХ-д орсон гол зорилго бол шударга ёсыг тогтоох явдал юм. Сэтгүүлч хүн УИХ-ын гишүүн болбол хэрхэн ажилладаг, ард иргэдтэйгээ хэр ойрхон ажиллаж чаддагийг харуулахын төлөө, УИХ-ын хянан шалгах эрх мэдлийг бодитойгоор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.
Би саяхан 21 аймгийг тойрч, ард иргэдтэй уулзлаа. Хүмүүс баялгийн тэгш бус хуваарилалт, улс орны хөгжлийн ялгаатай байдал, амьжиргааны доройтлын талаар маш ихээр ярьж байна. Ард түмэн ядуу байгаа нь бодит үнэн. Тиймээс би Ухаа худагтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын Хянан шалгах дэд хороог байгуулахын төлөө гарын үсэг зуруулах ажлыг эхлүүлж байна. 32 гишүүн гарын үсэг зурснаар энэ ажлыг хэрэгжүүлэх боломжтой.
Монгол Улсын баялгийг ард түмэнд тэгш хүртээх шударга тогтолцоог бий болгохын төлөө би тэмцсээр байх болно! хэмээсэн юм.
Зочин · 47 минутын өмнө
Дэмжиж байна. Баячууд их тэмцэнэ шүү. Болгоомжтой байгаарай.
zochin · 2 цагийн өмнө
uvchtei emgen zailj uzeech uriigu hen geed bodthon emgen be ⁉️anduursan emegnii ugiig sonsoh hun bna u ⁉️ fuck ymar ajil hiij giiguulsen yum bol hunii bugs uhaj holoo oldog bool chi daruuhan yav uls ornii hugjuld neg mod tarj uz oi gutmaar emgen hen gargadag bna avj surah yum bna ene emgenees
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
S · 4 цагийн өмнө
BOOBN XXNO80955877