ЦЕГ: Ноорог.мн цахим хуудсын ажилтнуудыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан
6 цагийн өмнө
Ноорог.мн сайтын редакцид өнгөрсөн шөнө (2025.03.17) хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж 22:00-05:00 цаг хүртэл мэдүүлэг авчээ.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвөөс, Ноорог.мн цахим хуудсын ажилтнуудыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан гэх тодруулгыг өгсөн юм.
Ноорог.мн сайтын залуусын хувьд төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан контент хийдэгтэй нь холбоотойгоор хэрэг үүсгэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Мөн саатуулж мэдүүлэг авах үеэрээ залуусыг дарамталсан асуудал үүссэнийг ч зарим эх сурвалж мэдээлж байна.
Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж буйгаа тайлбарлажээ. Ажиллагааны үеэр залуусын гар утсыг хурааж, саатуулсан нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэх хүмүүс ч байгаа юм.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “цахим орчинд Ноорог гэх нэртэй фейсбүүк пейж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гарган ирүүлснийг прокурор танилцаад хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тус сайт нь өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр "Ноорог креатив" ХХК-ийн дансаар нэр бүхий компаниас санхүүжилт авч, кино хийсэн нь хэрэг үүсгэн шалгах үндэслэл болсон байна.
Зочин · 6 цагийн өмнө
VAWALDI80955877
Зочин · 6 цагийн өмнө
SADARLI80955877SHAAX ERCHUUD
Зочин · 6 цагийн өмнө
ANUSN VANAGN SEKSEEF80955877TSAGN