2025 оны 03-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +5...+10 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын сав газар болон говь, талын нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.