Охины маань хамаг эд, эрхтэнг авчихаад одоо надаар бас яах гээд байгаа юм бэ?
2025/03/24
Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ талийгаач А-гийн ээж: " П.Батчулуун эмчийн хэрэгт холбоотойгоор байнга миний охин С.Алунгуаг цахим орчинд буруутан болгож элдвээр хэлж байна. Миний хүүхдийн хамаг эрхтнийг нь авчихаад эцэс сүүлд нь буруутан болгож байгаа учир сэтгэл өвдөж аргаггүйн эрхэнд мэдээлэл хийж байна.
Миний охин А анх 2023 оны наймдугаар сарын 5-нд хороололд зам тээврийн осолд орсон. ГССҮТ-д ар гэрийнхэн нь өглөө очиход тархины үхжилттэй гээд хагалгаа хийсэн байсан.
Наймдугаар сарын 7-ны өдөр ГССҮТ-ийн эмч нар “Та охиноо донор болгооч. Танай охин одоо тархины гэмтэлтэй ямар ч найдваргүй болсон. Ийм тохиолдолд 1000-д нэг удаа сэхэх магадлалтай байдаг" гэсэн. Тэгэхэд нь би “Миний охин босоод ирэх байх аа” гэхэд “Ер нь хэцүү шүү. Хагалгаанд ороход бэрх байсан шүү” гэж эмч нар хэлсэн. ГССҮТ-ийн эмч нар биднийг өдөрт хэд хэдэн удаа дуудсан. Бид П.Батчулуун эмчтэй уулзахад “Элэг, хоёр бөөртэй нь өгөөч ээ” гэхэд өдөржин эргэлзэж, үнэхээр миний охин үнэхээр босож ирэхээргүй болсон бол эцэг, эх, үр хүүхдээ босоод ирэхийг хүлээж байгаа түмэнд буян болохоор шийдсэн. Ингээд охиныхоо хоёр бөөр, элэгийг хандивласан. Ингээд охиноо донор болготол хөлийнх нь яс, шөрмөс бүгдийг нь авсан байсан. Үүнийг охиноо оршуулах үед мэдсэн.
“Элэг, бөөр хандивлана” гээд гарын үсэг зурсан байхад хөл, гарын яс, шөрмөс бүх эрхтнийг нь авчихаад хоосон хальс нь дотор нь нэг цутгамал цутгаад байдгаар нь хөл гарыг нь төмөр утсаар оёод тийм байдалтай хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө аятайхан хүлээлгээд өгчихгүй одоо хүнээ аваарай гээд шидэх шахуу өгсөн байсан.
Миний охин 10 гаруй хүнд буян болсон. Би П.Батчулуун эмчээс би 100 төгрөг ч нэхээгүй. Хүмүүс намайг хүүхдийнхээ биеийг хэдээр зарсан юм гэж байсан. Би хүүхдийнхээ биеийг зараагүй. Гэрийн маань цонх руу чулуу шидээд, цонхыг маань хүртэл хагалчихсан. Давж заалдах шатны шүүх хурлаас хоёр хоногийн дараа гэрийн маань цонх хагарчихсан. Би хүүхдийнхээ эрхтэнг зараагүй, хүнээс мөнгө аваагүй. Буян болж байхад нь яагаад хар буруугаар хэлээд байгаа юм. Энэ хэргийг буцаагаад задалъя гээд байгаа бол би задлахад бэлэн. Би сэтгэл санааны хохирол гэж нэхээгүй. Би П.Батчулуун эмчийг хараад өрөвддөг. Насны эцэст яагаад ийм юманд орчихов доо гэж боддог.
Би дахиж шүүх хуралд ормооргүй байна. Дахин, дахин охиныхоо ясыг өндөлзүүлмээргүй байна. Гурван хүүхэдтэйгээ тайван баймаар байна. Дээр нь ямар, ямар эрхтэн байсныг би тухайн үед анзаараагүй.
Гарын үсэг зурсан. Элэг, бөөр л гэж хэлсэн. Дараа нь "Уучлаарай, ганц нэг судас авч магадгүй" гэж хэлсэн. Тэгээд хөлийнх нь бүх хэсгийг аваад, цутгамал цутгачихсан байсан. Хэрэв элэг, бөөрийг нь аваад, хөл гарынх нь ясыг авна гэдгээ хэлсэн бол би донор болгохгүй байсан. Анхнаасаа үнэн зөвөө хэлсэн бол ийм байдалд хүрэхгүй. Одоо цахим орчинд яагаад охиныг минь элдвээр хэлээд ард үлдсэн гэр бүлийнхнийг нь зовоогоод байгаа юм бээ. Бид нарыг битгий ингэж зовоогоод байгаач. Бид нарыг тайван орхиоч" гэв.
DR. ADITYA · өчигдѳр
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та [email protected] хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
DR. ADITYA · өчигдѳр
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA · өчигдѳр
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
эмч буруутай · 2025/03/27
АР гэрт нь их дээрэнгүй хандсан эмч их буруутай. ТА ял авах ажил хийжээ. НЭГ хүний амийг аврана хэмээн бусдыг эвгүй байдалд оруулдаг байж болохгүй.
Зочин · 2025/03/25
SHAAX AXN XUSLN SEKSEER80955877
Зочин · 2025/03/25
MONGOL HUN BOL YAMARCH TALIIGAACHIIG MASHID HUNDELJ BAIDAG . HARIN TER BUZARIIN ALUURCHIN ED ERHTENII NAIMAACHIN EMCH NERTEI BOSOO OROOLON BOL TALIIGAACHIIG ZUGEER UHAJ ORHISON BNA , YASAN AIMAAR YUM . IIM ETGEEDIIG UURIIG YARALTAI ALAAD ED ERHTENIIG N SUGALAN AVAAD NOHOID HAYAJ UGUH HTEI
Зочин · 2025/03/24
Тайван амгалан байдаа. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Та бүхнийг буруутгах ямарч үндэслэл байхгүй. Хоригдож байгаа бие муутай эмчийг суллах талаар л яригдаад байх шиг.
Зочин · 2025/03/24
ANUSN80955877SHAALTSI