Химийн аргаар мансууруулах бодис боловсруулан худалдаалж байсан 20 настай оюутан, Монгол Улсын иргэн Дэгү хотноо баригдаж 3 жил 6 сарын хорих ял болон 14 сая воны торгуулийн арга хэмжээ авахуулжээ.

Саяхан мөн хоёр монгол оюутан мансууруулах бодисын түгээлтийн сүлжээнд орж ажиллаж байгаад хоёулаа хоригдох ял сонссон билээ. 

Гадаадын улс орнуудад эрдэм мэдлэг суралцахаар зорьж очсон залуучууд маань сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй нь харамсалтай юм. БНСУ-д гадаадаас хар тамхи оруулж ирдэг бүлэг этгээдүүд ойрын жилүүдэд хүчээ аваад байгаа учир энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг хуулийн байгууллагаас эрчимжүүлээд байгаа аж. 

https://www.idaegu.com/news/articleView.html?idxno=626788