Лу.Гантөмөрөөс бусад АН-ын гишүүдэд ойн баярын мэнд хүргэе!
14 цагийн өмнө
Ардчилсан Нам байгуулагдсаны 35 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ардчилсан хувьсгал, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн Хууль, чөлөөт зах зээл, гадаад пасспорт, өмч хувьчлал гээд олон ололт, амжилтыг дурьдаж болох боловч хүн өнөөдрийн тухай ярих нь хамгийн чухал байдаг. Тэр ч үүднээсээ өнөөдрийн АН-ын тухай яривал гунигтай мэдрэмж төрнө.
Ардчилсан Нам өнөөдөр албан ёсны орон байр ч үгүй, Ардын намын хаяа хатавчинд хэд гурван албан тушаал авч, амаа үдүүлсэн шигээ сууж байна. Ард түмэн АН өөрсдийнх нь эрхийг хамгаална гэдэгт итгэх нь бүү хэл Ардын Намаас албан тушаал горьдсон ядарсан хэдэн нөхөр гэсэн сэтгэгдэлтэй болж.
Ядаж байхад ХҮН нам гэсэн маш том санал хуваагчтай болсон. Энэ нам нь өдрөөс өдөрт бойжиж, бэхжиж байна. Өөрсдөө ялахгүй ч АН-ыг ялуулахгүй хэмжээний тэнхээтэй болох нь цаг хугацааны л асуудал болж байх шиг. Энэ бүхэн чухам юунаас болов гээд бодоод үзэхээр тус намын дарга Лу.Гантөмөр өөрийн эрхгүй санаанд буух ажээ. Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх гурван өргөдлийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн юм. Лу.Гантөмөр намаа удирдан, УИХ-ын 2024 оны сонгуульд АН хэдийгээр олонхи болж чадаагүй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ыг Засгийн Газартаа урьж, оруулсан бөгөөд АН-ын дарга Лу.Гантөмөр эдүгээ УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж байна.
Хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ урьдчилан хийсэн тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг нь нууц биш.
Ийм ч учраас Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялах бүрэн боломж байсаар байхад Лу.Гантөмөр сонгуулийн менежментийг маш муу хийж, албаар намаа ялагдуулсан гэж тус намын цөөнгүй гишүүд хүртэл дүгнэн ярьдаг. Үнэхээр ч Хамтарсан Засгийн Газарт орсон нэрээр амаа үдүүлсэн тус нам улс төрөө хийх ч эрхгүй шахуу болоод байна. Нөгөө талд үнэхээр хамтрал бодитой байна уу? гэвэл үгүй. Хэдэн сайд, түүнийг тойрсон цөөн албан тушаалтныг эс тооцвол АН-ын гишүүд бодлогын хэмжээнд ажиллаж буй гэхээр зүйл бараг алга. Гэтэл инфляци өссөөр, иргэдийн амьдрал доройтсоор л байна.
Ардчилсан Нам таг дуугүй хэвээр л...
Ийм л нэгэн ээдрээтэй цагт Ардчилсан Нам анх үүсч байсан эрхэм зорилгоо санаж, сэрж, сэргэн мандахын ерөөхийн завсар тус намын гишүүдэд 35 жилийнх нь ойн баярын мэндийг хүргэе. Гэхдээ тус намын дарга Лу.Гантөмөрөөс бусдад нь шүү.
Э.Солонго
сонин.мн
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 9 цагийн өмнө
гантөмөр яацарчийн
Зочин · 12 цагийн өмнө
АН бол МУ -ын үндэсний том нам мөнөөс мөн атал
Зочин · 14 цагийн өмнө
SEKSYGR80955877