"Төгрөг нуурын орд"-ыг эзэмшигч байсан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн: $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн
2025/04/08
Түүний аав Л.Дүгэржав Шинжлэх ухааны доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломат, Антарктид тив судалдаг хүн байв. Тэрээр Антарктидад 7 удаа очсон, өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т улсынхаа далбааг мандуулсан, анхны (аяны) монгол гэрийг аваачиж барьсан хүн байв. Тэрбээр бурхан болоод гурван жил болж буйг охин нь яриандаа дурдлаа.
"Төгрөг нуур энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин:
-Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар манай аавыг 1.3 сая ам.доллароор зараад идчихсэн луйварчин мэт асуудлыг хөнджээ. Аав маань “Төгрөг нуур энержи” ХХК-ийг 2005 онд маань байгуулсан. “Утаагүй түлшний үйлдвэр”-ийг “Төгрөг нуурын орд”-д байгуулж, энэ ордын гүйцэтгэх захирлаар ажиллаж, 20 хувийн эзэмшигч байлаа. Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2009 онд энэ ордыг 250 сая ам.доллароор худалдсан. Гэхдээ ингэхдээ бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр авч, цааш шилжүүлсэн. Тухайн үед бид гурван шатны шүүхэд хандаад тусыг эс олсон.
Өнөөдөр 17 жилийн дараа энэ ордтой холбоотой асуудлыг УИХ-ын түвшинд гаргаж ирж, улстөржүүлж байна. Би энэ асуудалд эмзэглэж байгаа тул иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалыг АТГ-т өгөх нь зөв юм байна гэж бодлоо. Үгүй бол 1.3 сая ам.доллароор зараад идчихсэн мэтээр аавын минь сүнсийг хүртэл амарлиулахгүй байгаад охиных нь хувьд би зовж байна.
Над руу янз бүрийн дугаараас над руу залгаж байна, зурвас бичиж байна. Би амьдармаар байна, үр хүүхэд бий. Би айж байна, надад хамгаалалт хэрэгтэй байна. Би Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн.
DR. ADITYA · өчигдѳр
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2025/04/08
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/04/08
SHAALGX DYRTAI SEKSDMEER80955877ERD
Зочин · 2025/04/08
ANUSN80955877ZYGAATSD