"Ногоон автобус"-ны хэрэгт яллагдагчаар татагдсан БНСУ-ын хоёр иргэний залилах хэргийг цагаатгалаа
2025/04/09
"Ногоон автобус"-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн гэм буруугийн шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид өнөөдөр танилцуулж байна.
Тус хэрэгт БНСУ-ын хоёр иргэн болох Ким Кэа Баум, И Жун Соб нар эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/ дахь хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татагдсан.
Яллах дүгнэлтэд БНСУ-ын "Эктэ" компанийн ерөнхийлөгч нь А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны хоёрдугаар сарын 10-нд том оврын автобус худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх явцдаа
- Бусдыг залилан мэхэлж, гаалийн бүрдүүлэлт хийж,
- Монгол Улсын хилээр нэвтрүүлэн,
- Монгол Улсын Сангийн Яамнаас 600 автобусны төлбөрт 88.4 тэрбум төгрөг гаргуулан авч, их хэмжээний хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэрэгт хамжигч болон гүйцэтгэгчээр татсан гэж байв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид БНСУ-ын хоёр иргэний залилах хэргийг гэмт хэргийн шинжгүй байна хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгон цагаатгав. Одоогийн байдлаар "Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан нийт 24 хүний есийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Зочин · уржигдар
ANUSN80955877VANXANDI
Зочин · 2025/04/10
Нэртэйгээр нь бүүр шагначихгүйдээ
Зочин · 2025/04/10
Ядаж торгох чгүй цагаатгаж бгаа юм уу
Зочин · 2025/04/09
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh