Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэв.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар
  • Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар 
  • “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд 
  • "Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар
  • “Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах ажлын явцын талаар гэх зэрэг 32 асуудал хэлэлцэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нууртай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад зохицуулахыг долоо хоногийн хугацаа өгсөн.

Одоогийн байдлаар ямар нэгэн албан ёсны бичиг мэдээлэл ирээгүй байна. Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна билээ. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй байсан. Тиймээс  Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай"

Монгол Улсын ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга хууль зөрчиж “Төгрөг” нуурын орд газрыг гадны иргэдэд зарсан болохыг баримтаар нотолж байна. Би 504 нүүр баримт бичгээр нотолж байна. Баримт өөрөө ярина.

Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурор, АТГ-т бүх баримт материалыг хүргүүлж шалгуулахаа мэдэгдэж байна гэв. 

 "Төгрөг нуур энержи" ХК-ийн хувьцаа эзэмшигч "КАМЕКС" компани татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, залилсан, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлаарх баримтуудыг АТГ, Прокурорын байгууллагад хүргүүлж байна. Мөн Төгрөг нуурын ордыг Стратегийн ордод хамрааруулж, жагсаалтад авахыг Ц.Туваан сайдад даалгасан шийдвэр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан" гэлээ. 

Тэрбээр Х.Баттулгыг Барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрөө, өөртэйгөө гэрээ хийж, Төгрөг нуурын ордыг авсан баримт байгаа гээд, Х.Баттулга нь хэрхэн уг ордыг офф шор бүсээс офф шор бүсэд шилжүүлж, төөрөгдуулсан баримтуудыг хнэг бүрчлэн дурдаад "Төгрөг нуурын орд Х.Баттулгынх гэдгийг нотоллоо" хэмээн онцлосон юм.