Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо
уржигдар
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай" зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлсэн. Зөвшилцөх саналын танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
УЕП-ыг улираан томилуулах Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь намын бүлгүүд болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссанаар санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.5 хувь нь Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томилохыг дэмжлээ.
Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
DYYDLGR80955877SEKSEER XANI
Бат · өчигдѳр
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ойлгож шаардаач
Зочин · уржигдар
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · уржигдар
SEKSYGR XANGN80955877BOOWN XXN VANXANDI