Х.Баттулга Н.Учрал, Г.Дамдинням нарын эсрэг гомдол гаргажээ
уржигдар
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ
Д.Пүрэвбаатар: ”Би өнөөдөр Монгол улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт холбогдуулан бусдыг гүтгэсэн хэргээр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж байна. Энэхүү гүтгэлэг нь Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан онц хүнд гэмт хэрэгт тооцогддог 250 сая доллараар Монгол улсын газар нутгийг заран татвараас зайлсхийж, оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэх мэдээллийг хэд хоногийн хугацаанд байнга гаргаж байгаа учраас үүнтэй холбогдуулаад Монгол улсын Эрүүгийн хуулийн 13-ийн 14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгуулалагад хандаж өмгөөлөгчийн хувиар өргөдөл гаргаж байна.
Энэ нэр бүхий хүмүүсийн хувьд тодорхой хэмжээгээр баримтгүйгээр албан ёсоор шалгаж тогтоосон зүйлгүйгээр 507 хуудас материал гэсэн юм гаргаад ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Энэ угаасаа шинэ юм биш. 2016 онд анх энэ асуудлыг Х.Ганхуяг гэдэг хүн ярьж гаргаж ирсэн. Тэгээд 2020 онд мөн бас гаргаж ирж байсан. Сонгууль дөхөөд ирэхээр ийм юмыг гаргаж ирдэг. Тэгээд одоо 2025 онд бас энэ юмаа 3 дахь удаагаа гаргаж тавьж байна. Үүнийг нь тэгээд хүч оруулаад Засгийн газрын хэмжээнд яриад явж байна. Хамгийн хэцүү юм нь юу вэ гэхээр Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан татвараас зайлсхийх 250 сая доллар гэдэг энэ асуудал нэлээд хүнд гэмт хэрэгт тооцогдох учраас ийм гэмт хэрэгт бусдыг гүтгэн харлуулна гэдэг бол байж боломгүй зүйл гэж үзэж байна. Монгол улсын иргэн хүн хэн ч гэсэн хувьцаа эзэмших эрхтэй.
Хувьцаа эзэмшиж байсан компанитай нь холбоотой баримтууд болох 431 хуудас баримтыг бид нар Улсын бүртгэлийн архиваас хуулбарлан авч чадсан. Тэр баримтуудаас илүү ер нь нэг тийм олоод гаргаад ирэх юм байхгүй байх гэж бодож байна.
Энэ нь гэмт хэрэг биш. Гэмт хэргийн ямар нэгэн үндэслэлтэй холбоотой юм тогтоогдоогүй. Одоо тэр “Камекс” компани нь Монголд байж байна. Тэр нь Боожоогийн Норовсамбуу гэдэг хүний нэр дээр бүгд байж байна. Хэрвээ татвараас зайлсхийсэн юмуу ямар нэгэн байдлаар тийм их хэмжээний орлого олсон бол энэ компани ингээд байгаад байх боломж байхгүй. Хэрвээ тэр компани нь байж байгаа бол “Камекс” компанитай тооцоод татвар юм хумаа авахаар өчнөөн олон жилийн хугацаа өнгөрчихөөд байна. Тийм учраас энэ зүгээр улс төрийн акц явж байна гэж би харж байна. Тэгээд бид нар энэ асуудлыг эрүүгийн хуулинд заасан үндэслэлүүдээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад өгч байна" гэв.
Зочин · уржигдар
GOE XIILGUULN8955877DYRTAI SEXSDMEER
Зочин · уржигдар
XUSNG MASSAJLN80955877GANRS SEXSDX
Зочин · уржигдар
SADAR SEXSDN XUSSEN BAIRLALAAR80955877 XALYYXN
Зочин · уржигдар
BOOBN XUSLEER XXOOD80955877ANUSDN
Зочин · уржигдар
AXN XUSSEN SEKSY NZ AMRAG BOLN80955877TSAGN VANXANDI