“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”
өчигдѳр
Үндэсний баялгийн сан хоосон байх уу, хоолтой болох уу гэдэг эгзэгтэй үе дээрээ байна. Энэ сангийн “үндсэн меню” нь стратегийн ордууд байхаар хуульчилсан.
“…Стратегийн орд бол энэ” гэдгийг тодорхойлсон УИХ-ын тогтоол хоёр хавсралттай. Нэг дэх хавсралтаар 15 ордыг шууд нэрлээд тогтоочихсон. Сүүлд, 2015 онд Гацууртын ордыг нэмсэн. Тэгээд 16 болж байгаа юм.
Хоёр дахь нь 39 ордыг “…Нөөц” хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл, цаг тухайд нь УИХ-аар оруулж эхний 15 шиг статустай болгохоор шийдсэн байдаг. УИХ-аас Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт хийж, 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Хамтарсан Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингээд Үндэсний баялгийн сангаа санхүүжүүлэх гэтэл стратегийн ордуудын дийлэнхийг нь салгаж аваад арилжээ. УИХ-ын тогтоолын нэг дэх хавсралтын 16 ордоос дөнгөж долоо нь төрийн мэдэлд хагас дутуу байна. Нөгөө ес нь хувь хүмүүст очжээ.
Одоо яриад байгаа Ухаахудаг бол төрд байгаа гэх долоогийн нэг Тавантолгойн ордын нэгээхэн хэсэг юм. Тэгсэн атлаа Тавантолгойн ордынхоо өрөм нь байдаг. Тэгээд бас хууль бусаар хувийнхны мэдэлд оччихсон. Ийм шалтгаануудаар Ухаахудагийг төр авч, Үндэсний баялгийн санг санхүүжүүлэх нь тодорхой болсон.
Зэрэгцээд Төгрөг нуурын ордын асуудал гарч ирэв. Энэ орд нь стратегийн ордуудыг тогтоосон УИХ-ын 2007 оны тогтоолын хоёр дахь хавсралтад бичсэн 39 ордын нэг юм. Төгрөг нуурын ордын танилцуулгыг харахад яахын аргагүй стратегийн орд байх шалтгаан нь энгийн хүн ч ойлгохоор юм байна лээ. Нөөц арвин, Улаанбаатарт ойрхон, нүүрсний чанарын судалгаагаар бараг л “утаагүй түлш” аж. Гэвч тус ордыг гадагш нь худалдчихсан “сураг” байна. Төгрөг нуурын ордыг ийш тийш болгосон асуудалтай Төрийн тэргүүн асан Х.Баттулга холбогдсон. Түүнтэй энэ сэдвээр “барилдах” учраагаар ЗГХЭГ-ын дарга Г.Учрал тодорсон. Н.Учрал түүнийг “…Төгрөг нуурын ордыг учрыг ол” гэж шахаад байгаа юм.
Харин Х.Баттулга 2-3 хоногийн өмнө хэвлэлээр “…Би сая орон нутгаар явахдаа Үндэсний баялгийн санд стратегийн ордуудыг өгье гэж ярьж явсан. Энэ дотор Төгрөг нуурын орд ч бий. Ухаахудаг ч бий. Үүнийгээ өгөөд Үндэсний баялгийн сангаа арвижуулъя гэж байгаа юм. Ингээд яваад ирсэн чинь Н.Учрал “…Төгрөг нуураа өг” гэх юм.
Төгрөг нуурын орд минийх гэдгийг батлах юм бол би 100 хувь өгье. Бусад нь Ухаахудагийг бас 100 хувь өгчих. Уг нь би Засгийн газрыг дэмжээд, Үндэсний баялгийн санг арвижуулъя гэж байгаа шүү дээ” гэж ярив. Харин Ухаахудагийнхан Үндэсний баялгийн санд өгнө, өгөхгүй гэж ямар нэг зүйл хэлээгүй л байна. Ямартай ч ингээд харж байхад стратегийн ордуудад эзэн суусан хүмүүс “…Би өгье, чи ч өг” гээд бие биетэйгээ барьцаад эхэлж байна.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
ИРГЭН · өчигдѳр
БАТТУЛГА ЗӨВ Л РЬСАН БАЙНА Ш ДЭЭ.УХАА ХУДАГИЙГ МАРТАГДУУЛАХЫН ТУЛД ТӨГРӨГИЙГ СӨХӨЖ СЕНСАЦЛАХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ. УХАА ХУДАГ Ч ,ТӨГРӨГ Ч ГЭСЭХОЮУЛАА УЛСЫН ӨМЧ, СТРАТЕГИЙН ОРД. БАС ХЭД Ч ХУДАЛДАГДЧИХААД БАЙГАА ЮМ БИЛЭЭ. БАТТУЛГА УЛСЫН МЭДЭЛД БАЯЛГИЙН САНГАА АВНА ГЭЖ ХӨДӨӨГӨӨР ЯВСНААС Л ИЙМ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ. УЧРАЛ УХАА ХУДАГИЙН ТАЛААР ЕР НЬ АМ НЭЭДЭГ ЮМ УУ? ТӨГРӨГ ТӨГРӨГ ГЭЭД Л ХАШГИРААД БАЙХ ЮМ. БҮР УХААНАА АЛДАЖ.
Зочин · өчигдѳр
DYYDLGR80955877XANGN SEKSDN
Зочин · өчигдѳр
Учрал гишүүн барах боловуу харж л байя
Зочин · өчигдѳр
TANILTSN80955877
Зочин · өчигдѳр
SHAAX SEKSDMR YRTAI80855877SEXSDN
Зочин · өчигдѳр
SEXSEER XALYYXN UILCHLN80955877