Хутгатай, багтай этгээд бусдыг айлгаж, дайрч байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
14 цагийн өмнө
Цахим сүлжээнд өнөөдөр нэгэн иргэн "Шөнө орой болгоомжтой байхгүй бол манай энэ хавиар (11-р хороолол) хутгатай, 20 орчим насны залуу хүн амьтан айлгаж, дайрч байна гэнэ шүү" гэх мэдээллийг нийтэлсэн нь олныг айдаст автуулаад байгаа.
Тэгвэл тус мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.