Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!
7 цагийн өмнө
Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тариф л шгэхэд нэг квт нь 140 орчим төгрөг байснаа 280 төгрөг болсон.
Тэр үед энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Эрчим хүчний зохицуулах хорооноос өртөгт нь ойртуулах шийдвэр гаргаснаар эхний 150 квт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 квт-аас дээш хэрэглээг 280 төгрөг болгож өртөгт нь ойртуулсан” гэж тайлбарласан.
Мөн тэрээр “…Эрчим хүчний зохицуулах хороо үүнийгээ тайлбарласан. Харин хүмүүс буруу ойлгоод байна. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, “…Эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн” гэдэг ойлголт төрүүлээд, одоо болохоор “…30 хувиас илүү нэмэгдүүлсэн” гэдэг шүүмжлэл явж байна.
Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголтыг гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүд, ахуйн хэрэглээний тарифыг дундажлавал 30 хувь болно. Тэрийг буруу ойлгосон юм уу, мэдэхгүй. Эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэхгүй бол Куба зэрэг орон шиг байдлыг сонгох юм уу, аль эсвэл бусад салбараа боомилохгүй шиг ойролцоо хурдтайгаар хөгжих юм уу гэдэг салаа замын уулзвар дээр байна. Сүүлийн 30-аад жилд эрчим хүчний салбар Халамжийн яам шиг явж ирсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрчим хүчний салбар богино хугацааны 320 гаруй тэрбум төгрөгийн, урт хугацааны 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна. Мөн урьд авсан зээлийн хүүнд жилд 88 тэрбум төгрөг төлдөг.
Хэрвээ эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах авах арга хэмжээ аваагүй бол дампуурах эрсдэл байсан” гэсэн. Б.Чойжилсүрэн сайд ч яахав, ингэсхийгээд тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл үүний ард ноцтой байдал үүсээд байгаа аж. Тэгж эрчим хүчний үнийг нэмэхэд аргачлал, тооцоолол дээр нь алдаа гарчээ.
Шулуухан хэлэхэд, эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмчихсэн нь тодорхой болсон байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооныхон буруу тооцоолол хийснээр төр эрчим хүчний үнийг 30-300 дахин нэмсэн байгаа юм. Ингэхээр эрчим хүчний үнийн нэмэгдэл үндэслэлгүй буюу хууль бус гэсэн үг. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооныхон бараг л хамт олноороо шахам хариуцлага хүлээх дээр тулаад байгаа бололтой юм. Сайд биш, тэд шүү. Хамгийн гол нь Эрчим хүчний зохицуулах хорооныхноос ингэж “бушуу туулай борвиндоо баастай” шийдвэр гарахад тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай. Хэрэв санаж байгаа бол, дөнгөж намар нь ашиглалтад орж, хөлтэйхэн нээлт хийж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ил хүйтрэх үеэр гал гарч, үйл ажиллагаа нь саатчихсан. Ингэснээр Улаанбаатар хотод байн байн эрчим хүчний хязгаарлалт хийгээд эхэлсэн.
Өвөл болж, хүйтний эрч чангарч байсан тул хотын иргэд ихээхэн бухимдсан. Тийм л үед эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Харин, удаж төдөлгүй 2025 он гарангуут Бөөрөлжүүтийн цахилгаан станц ажиллаад эхэлсэн.
Энэхүү засварын дараах “нээлт” дээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эзэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нэг үг хэлсэн.
Тэрээр “…Төсөлтэй холбоотой хоёр зүйлийг хүмүүст зориулж хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, үнэ тарифыг 2016 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд тодорхой зааж өгсөн. Тэр гэрээнд эрчим хүчээ 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан. Тэр тариф Орос, Хятадаас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд байгаа. Тэгэхээр төрөөс эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн нь манай станцын үйл ажилллагаатай ямар ч холбоогүй, олон жилийн өмнө шийдсэн асуудал” гэсэн юм. Үүнийг зарим нь “…Эрчим хүчний үнэ нэмсэн гээд байгаа ч хүссэнд хүрээгүй шүү гэж байна” гэж тайлж байв.
Ингэхээр, Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн байж ч мэдэх юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 4 цагийн өмнө
SEKSDEX DYRTAI ERD80955877
Зочин · 5 цагийн өмнө
UILCHLN XUSLEER SEXSYGEER80955877
Зочин · 6 цагийн өмнө
AXTAI UNENCHEER80955877SEXSDI
Зочин · 6 цагийн өмнө
JARGAAGD80955877
Зочин · 6 цагийн өмнө
XALYYN SEKSY VANAGLMR80955877
Зочин · 7 цагийн өмнө
TSAGN SEKSDX XUCHINDI80955877
Зочин · 7 цагийн өмнө
SHAALGAAD80955877SEKSYGR XUSNG EZEMDI
Зочин · 7 цагийн өмнө
BOOBN LAW GOE XXN AXN XALYYTSSN TACHAANGUI OWORTN80955877