10 километр гүүрэн байгууламж дангаараа хоёр их наяд төгрөг болно. Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай
10 цагийн өмнө
Улаанбаатар хотод баригдах Туулын хурдны замын төсөвт өртгийг хоёр их наяд гаруй төгрөг болгож, дахин нэмэгдүүлэх эсэхийг НИТХ-ын хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, шийдвэрлэхээр болоод буй. Тодруулбал замын гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх болсноор төсөвт өртөг нэг их наяд 965 төгрөг байсныг хоёр их наяд 384 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэхээр болоод байгаа юм.
Уг нэмэгдлийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан өнгөрсөн долоо хоногт "Цаана чинь нийслэл чинь галзуурч байна. 5-6 их наядын төсөв баталчихсан. Туулын хурдны зам гэж 1.9 их наядын тендер зарлаад энэ мөнгө нь хүрэхгүй байна гэж дахиад ахиад 300-400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2 их наяд гаруй төгрөгөөр зам барина гээд сууж байна. Нийслэл дээр чинь вант улс үүсчхээд байна" хэмээн шүүмжилж байв.
Харин Хотын дарга Х.Нямбаатар "Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй. 2013 онд зарлагдаж, 2014 онд ажил нь эхэлж 2023 онд ашиглалтад орсон 750 метр урт Олимпын гүүр 42 сая ам.доллар буюу 147 тэрбумын өртөгтэй.
Наадамчдын авто зам дээгүүр баригдах 800 метр, дөрвөн эгнээ гүүрэн байгууламжийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг 120 тэрбум төгрөг. Саяхан шинээр баригдсан 400 метр, зургаан эгнээ наадамчдын гүүрний төсөвт өртөг 77 тэрбум төгрөг. Яг энэ ханшаар бодоход 10 километр гүүрэн байгууламж дангаараа хоёр их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь зургаан эгнээтэй, 32 километр урт бөгөөд үүнээс 13 километр урт гүүрэн байгууламжтай юм. Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг. Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан.
Популистууд харин битгий галзуурцгаагаад байгаарай" гэж хариу тайлбар өгчээ.
Зочин · 8 цагийн өмнө
SADARTLA SHAALGYYLN NAADGCH SEKSDEED
Зочин · 9 цагийн өмнө
BOOBN XXNO80955877