АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй
10 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /04.21/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан энэхүү хэлэлцээрийг нухацтай хэлэлцэх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзээд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос завсарлага авсан байсан юм.
Тус хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заагаад байгаа юм.
Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн бломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтворой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж Засгийн газрын сайд нар тайлбарласан. Тэгвэл УИХ-д суудалтай Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байх байр суурь барихаар болж байна.
Зочин · 5 цагийн өмнө
ANUSDI80955877