Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 56 км-т/ байшин шатаж бага насны гурван хүүхэд эндсэн харамсалтай хэрэг өчигдөр /2025.4.21/ гарчээ. 

"Байшин шатаж хажуугийн байшин руу тархаж шатаж байна" гэдэг дуудлагыг 21-ний 15:25 цагт онцгой байдлын албанд өгсөн байна. Улмаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ. 

Галын улмаас Э /5 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/, Г /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна.