Монгол сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн финалын тоглолт өчигдөр Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багуудын хооронд боллоо

Тоглолтын үеэр Бишрэлт Металл багийн тоглогч Дэвон Скотт Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч А.Азбаярын дагзанд цохин унагаж спортын бус алдаа гаргасан.

Тэгвэл “Бишрэлт Металл” багийн тоглогч Девин Скотт 2026 оны нэгдүгээр сарын 01-нийг дуустал МСБХ-оос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулж, 2 сая төгрөгөөр торгууллаа.

Мөн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаярт нэг тоглолт өнжих, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.