Засгийн газрын ээлжит хурлаас гарсан зарим шийдвэрийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж байна.

Тэрбээр

  • "Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор хуулийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. 
  • Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын ийн эрх зүйн тогтвортой орчинг бий болгохоор ажиллаж байна. Тиймээс татварын, хөрөнө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлнэ.
  • Уул уурхайн биржийн тухай хуулийг дахин өргөн мэдүүлнэ
  • Үндэсний баялгын сангийн хуулийн хэрэгжилт, хуримтлалыг нэмэгдүүлэхээр хувийн хэвшил болон төрийн хэм хэмжээг тогтоохоор хэлэлцлээ.

Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайд түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо. 

Өнгөрсөн хугацаанд бидний илрүүлсэн баримтад үндэстэн дамнасан хэлхээ бүхий схем үүсгэсэн 250 сая ам.доллар зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгснийг АТГ хэрэг үүсгэж, ажиллаж эхэлсэн. УЕПГ-ын шийдвэрээр цагдаатай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийх хэргүүдийг илрүүлэх юм.

Үргэлжлүүлэн "Миний бие төр, түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, баялагтаа эзэн монгол хүн бүрд үр өгөөжийг хүртээх даалгавартай ажлын хэсгийг ахлан, ажиллаж байгаа.

Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш.

Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. "Төгрөг нуур" ч бай, "Ухаа худаг" ч тэр, овоо толгой, уул овоолго бүгд Монголын баялаг.

Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Ийм учраас ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх, баялгийн сангаараа дамжуулан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс.

Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй, авах ёстой. Хуулийн дагуу бид нуураа ч авна, худгаа ч авна, овоо толгойгоо ч авна. Овоолгоо ч авах л ёстой. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар бүрдүүлсэн эрх зүйн орчин. Хэлэлцээрүүдийг хийнэ.

2007 оны тогтоол дээр нийтдээ 39 стратегийн орд байсан. Зөвхөн нэг ордыг ярихад л олон асуудал гарч байгаа. Иймд хяналт шинжилгээ хийх ёстой. Санхүүгийн хуулийн багууд гарч ирээдүйд ӨР биш, ӨВ үлдээхийн тулд анхааралтай ажиллах ёстой" гэлээ. 

Монголын баялгаар тоглож байгаа ийм үйлдэл давтагдвал Монголын хууль хэрэгжих л ёстой. Тиймээс Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанчаар хандах ёстой юм" гэсэн юм.