ДеМаркус Казинс Пуэрто Рикогийн лигт тоглохоор болжээ
4 цагийн өмнө
Монголын Сагсан Бөмбөгийн Дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багт хасагдах шатны тоглолтуудад оролцсон ДеМаркус Казинс дараагийн багаа зарлалаа.
Тэрбээр Пуэрто Рикогийн "Гуайнабо Метс" багт тоглох болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр 2022 онд NBA-гийн "Денвер Наггетс" багт тоглосныхоо дараагаар хилийн дээс алхаж Пуэрто Рикогийн тус багт гэрээ байгуулж байв.
Д.Казинс багаа хагас шигшээд шалгаруулсан ч финалд гарч чадаагүй. "Хигантис Каролина" багтай цуврал долоон тоглолт хийсний эцэст баг нь хожигдсон юм. Америк эр цувралын зургаа дахь тоглолтод бэртэл авснаар шийдвэрлэх тоглолтод оролцоогүй. Тэгвэл энэ удаад дутуугаа гүйцээхээр ирснээ онцолжээ.
Одоогоор "Метс" баг 13 тоглолт хийснээс зургаан хожилтой бүсийнхээ тавдугаарт бичигдэж байна. 1935 онд байгуулагдсан тус баг лигийнхээ аваргын төлөө 10 удаа тунаж үлдэхдээ гурав (1980, 1982, 1989) түрүүлжээ. Хамгийн сүүлд 2021 онд аваргын төлөө шалгарч байв.
Зочин · 4 цагийн өмнө
80955877SADARLAAD XUCHINDX ERTEI ANUSN
Зочин · 4 цагийн өмнө
BOOBN LAW TAWIYYLNA XXOOD