Бусдын биед халдаж, танхайрсан эмэгтэйг ₮100 мянгаар торгох, эсвэл 7-30 хоног баривчлах хуулийн зүйлчлэлээр шалгаж байна
5 цагийн өмнө
"Бадрах энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын биед халдсан иргэний хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.2, 5.3 зүйлчлэлд холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хүний биед халдаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 5.3-ын шинжтэй. Мөн олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэж байгаа асуудал нь тус хуулийн 5.2 танхайрах зөрчлийн шинжтэй үйлдэл.
Иймд дээрх хоёр зүйлчлэлд холбогдуулан тухайн этгээдийг шалгаж байна.
Зөрчлийн тухай хуулийн:
- 5.2-т зааснаар шүүхээс 100 мянгаар торгох, эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.
- 5.3-т 100 мянган төгрөгөөр торгох заалттай" гэв.
Зөрчлийн тухай хууль 5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
- 1.2.бусдыг өдөөн хатгаж;
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
- 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй (100,000) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Зөрчлийн тухай хууль 5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй (100,000) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зочин · 2 цагийн өмнө
TANILTSN30 DSH80955877
Зочин · 5 цагийн өмнө
SHAALTSAAD VAWALDI80955877TSAGN
Зочин · 5 цагийн өмнө
SADARTLA SHAATSN XUCHINDUULI80955877
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN GUN SERELTEI YDAANR XXN80955877