Нийтийн тээврийн автобусанд овор ихтэй ачаатай хүнийг суулгахгүй байх нь зөрчилд тооцогддоггүй
6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой найман гомдол Нийтийн Тээврийн Бодлогын Газарт бүртгэгджээ.
Тухайлбал автобусны жолооч цахим картаа уншуулаад суусан настай эмэгтэйчүүдийг "Бэлэвсэн авгай нар картаа дараад яваач та нараас болж цалингаа хасуулж чадахгүй" гэж доромжилсон гэх гомдлын дагуу жолоочид байгууллага дотроо арга хэмжээ авахаар болсныг мэдээлэв.
Түүнчлэн жолооч утсаар ярих, бэлэн мөнгө авах, ачаа ихтэй хүнийг суулгаагүй, автобуснаас бууж амжаагүй байхад хаалгаа хааж гар хавчсан, маш удаан явж байна гэсэн гомдлууд бүртгэгджээ.
Нийтийн тээвэр нь зорчигч тээвэрлэх ёстой тул хэтэрхий их овор ачаатай хүнийг суулгалгүй явсан нь зөрчилд тооцогддоггүй байна.
Харин М:4 “Шар хадны эцэс-Цамбагарав” чиглэлийн автобусны жолооч автобусанд төөрсөн ахмад настныг гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөнд талархал ирүүлжээ.
Зочин · 5 цагийн өмнө
SEKSDN80955877
Нэргүй · 6 цагийн өмнө
Бас хог түүдэг аймаар хувцастай, үнэр танартай хүмүүсийг суулгадаггүй бол зөрчилд тооцогддоггүй болгох хэрэгтэй.