АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, тус төвийн захирал Ж.Энхжаргалантай лайв дамжуулалтаар харилцан яриа үүсгэв.

Энэ үеэрээ тэрбээр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангаас ардын хүүхдүүдийг доромжилсон хэмээн бухимдлаа илэрхийлж улмаар түүнийг ажлаа өгөхийг шаардсан билээ. Түүнчлэн өөрийн эзэмшлийн хувийн компаниудынхаа ажилчдыг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс цалинжуулж байна, хувийн компаниараа төрөөс 25 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэт баримтыг үзүүлсэн. 

Улмаар тэдний яриа хурцдаж, лайвын үеэр хоорондоо нэгэндээ САЛААВЧ үзүүлэн хальтхан маргалдаад авав.