Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй
5 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг доромжилж, бүдүүлэг хандсан гэдэг шалтгаанаар улс төрийн акц хийхээ мэдэгдсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг танилцуулж гишүүдийн асуултад хариулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байвал би ч бас улстөржиж чадна" хэмээн ёжилсон билээ. Уг үйлдэлтэй холбоотойгоор АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлалт гуйх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл өнөөдөр уг асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөр тайлбар өглөө. Тэрээр "АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл өгнө. Миний байр суурь бол ажил явах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг дээрээс үүдэлтэй асуудал учраас бүлэг удахгүй тайлбар хийнэ. Ойлголцож болохгүй зүйл гэж байхгүй. УИХ-ын гишүүд нэгнийхээ микропоноор янз бүрийн л асуудал ярьдаг. Сүүлийн 30 жилийн УИХ-ын түүхийг эргээд харвал УИХ-ын гишүүн хүн өөрийнхөө микропоноор хэлсэн үгэнд хариуцлага хүлээхгүй. Нэгнийгээ хулгайч, алуурчингаар нь дуудаж, янз бүрээр л ярьдаг. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж үздэг учраас тэр хүрээндээ асуудал шийдэгддэг. Хоёрдугаарт, Мэдээж ойлголцохгүй зүйл байгаа бол ойлголцоод цаашаа явах ёстой. Хамгийн гол нь ажил урагшлах нь чухал байна" гэлээ.
Зочин · 1 цагийн өмнө
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud